Ямайка алтан медалийн “цуглуулгаа” арвижууллаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Ямайкийн хөнгөн атлетикч Хансл Парчмент Токио-2020 олимпын 110 м саадтай уралдаанд түрүүлж, алтан медаль авлаа.

Тэрбээр 13.04 секундийн амжилт үзүүлжээ. Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Грант Холлоуэй (13,09), хүрэл медалийг Ямайкийн гүйгч Роналд Леви (13,10) нар тус тус хүртэв.

31 настай Парчмент энэ төрөлд Лондон-2012 олимпоос хүрэл медаль хүртэж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top