Алтан медаль хазсан хотын захирагч шүүмжлэл дагуулав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Японы Нагоя хотын захирагч Такаши Кавамүра Японы софтболын багийн авсан алтан медалийг “амталж” үзсэн үйлдэл нь шүүмжлэл дагуулаад байна.

Түүнийг тамирчдад хүндэтгэлгүй хандсан, цар тахлын үед мэдрэмжгүй үйлдэл хийсэн гэж олон нийт шүүмжилжээ.

Кавамүра Японы софтболын багийн гишүүн, Нагояа хотын унаган тамирчин Миү Готог хотын захиргаанд хүлээн авсан байна. Гото захирагчийн хүзүүнд медалиа зүүхэд тэрбээр хүнд юм гээд түүнээс зөвшөөрөл авалгүй медалийг нь хазжээ.

Готогийн багийг эзэмшдэг “Toyota Motor Corp” корпорац мөн захирагчийн үйлдлийг шүүмжилж, тамирчдын олон жилийн нөр их хөдөлмөрийг үл хүндэлсэн гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Харин Кавамүра энэ үйлдлийнхээ төлөө уучлал эрсэн байна. Тэрбээр “Энэ бол миний сэтгэлийн том илэрхийлэл байсан. Төвөг учруулсан бол уучлаарай” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top