Бразилын волейболчин сэргээшнээс болж Токиог орхилоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Олимпын аварга, Бразилын волейболын шигшээ багийн гол тоглогч Тандара Алвес Кайшета сэргээшний шинжилгээ нь эерэг гарсан тул олимпыг орхилоо гэж Бразилын Үндэсний олимпын хороо мэдээлжээ.

Тандара долоодугаар сарын 7-нд буюу шигшээ баг эх орондоо Сакуарема хотод бэлтгэл хийж байх үедээ сэргээшний шинжилгээ өгчээ. 32 настай Тандара Токио олимпын зургаан тэмцээнд оролцсон байна.

Өнөөдөр /2021.08.06/ Бразилын баг хагас шигшээд БНСУ-ын багтай тоглох ёстой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top