Гарсиа Брагадо найм дахь олимпоо амжилттай өндөрлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Олон улсын олимпын хороо Испанийн тамирчин Гарсиа Брагадог онцолж байна.

Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 км спорт алхааны уралдаанд 35-р байранд орж, 51 насандаа найм дахь олимпоо амжилттай өндөрлүүлж байна.

Гарсиа Брагадо анх 1992 оны Барселоны олимпод оролцсоноос хойш ганц ч удаа алгасалгүй олимпын 50 км спорт алхааны тэмцээнд оролцсоор иржээ.

Гарсиа Брагадо нь энэ төрөлд Барселоны олимпод 10-т, 1996 оны Атлантад тэмцээнээ дуусгаж чадаагүй бол 2000 оны Сиднейн олимпод 12-т, 2004 оны Афины олимпод 5-т, 2008 оны Бээжингийн олимпод 4-т, Лондон-2012 –т 19-т, 2016 оны Риогийн олимпод 20-т орж байжээ. Тэрбээр спорт алхааны дэлхий аварга, дэлхийн цомын аварга, европын цомын аварга зэрэг олон шагнал хүртэж байв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top