Хориотой хийгээд хориогүй үзэл бодол

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08


Манайд аливаа зөрчил тэр тусмаа үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлыг авч үзэхдээ нам, төрийн дарга нарын амыг хардаг боллоо.

Даргад таалагдвал өөгшүүлж, таалагдахгүй бол гэмт хэрэг хэмээн баривчлах юм уу даа. Гурван жилийн өмнө хэсэг шударга хүмүүс талбай дээр жагсаал хийхэд хууль хүчнийхэн илтэд оролцож “60 тэрбумын толгойлогч огцор” гэсэн үзэл бодолтой хүмүүсийг нэвтрүүлээд “ЖДҮ-чид хариуцлагаа хүлээ” гэдэг лоозонтойг нь ялгаварлан зайлуулж байв. Иргэд жагсаж, цуглаж болно. Гэхдээ зөвхөн хэсэг бүлгийн зорилгод үйлчилж байх ёстой гэдэг зарчим тэндээс эхэлсэн байж болох л юм.

“Даяар Монгол” хөдөлгөөний Б.Энхбат гэдэг зохиолч хэвлэлийн хурал хийлээ. 

Тэр нөхрийн яриаг хэн, юу ч ярьсан шууд нэвтрүүлдэг цахим мэдээллийн сайтууд шууд дамжуулаад цацаж байна.

Б.Энхбатын үзэж буйгаар бол Хятадаас санхүүжилт авсан хүмүүс “Нөү наадам” гэх жагсаал хийсэн юм байх аа. Тиймээс ЦЕГ, ТЕГ-т гомдол гаргаж шалгуулах аж. Хуулийнхан хүссэн шийдвэрийг нь гаргахгүй бол Засгийн газарт шаардлага хүргүүлээд түүнд нь хариу өгөхгүй бол тус жагсаалыг хийсэн хүмүүсийг барьж эрэмдэглэнэ гэдгээ зарлалаа. Хятад улс манай наадмыг эсэргүүцсэнийг сэтгэц мэдрэл нь эрүүл бус байх магадлалтай хэдэн хүн барьчихдаг нь ч юув дээ. Гол нь тэр жагсаал наадамдаа биш өвчин зовлонгийн үеэр төрийн мөнгөнд үрэлгэн хандаж, тансаглах гэсэн эрх баригч намын дарга нарт зэвүүцсэн олон хүний дэмжлэгийг авч байв. Ихэнх нь хүүхэд залуус байлаа. Гэтэл одоо хүн буудаж алаад шоронд явж байснаараа нэрд гарсан хүн тэр жагсагчдыг эрэмдэглэнэ гэж заналхийлж байна.

Хамгийн харамсалтай нь, энэ хүн ингэж авирлахыг манай хуулийн байгууллага чимээгүй хараад өнгөрлөө. Гэтэл ойрын хэдэн өдөрт гэхэд хүн дайрсан бичлэгийг цахим орчинд тавьсан нэг хүн, сонгуулийн хар хайрцагын луйвраар мэдээлэл хийнэ гэж зарласан бас нэг залууг баривчилж “хашраасан” биш бил үү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 08 сарын 08

Манай цагдаа аймхай америкд ингэсэн бол буудуулсан

0  |  0
Заагч (202.9.46.251) 2021 оны 08 сарын 08

Цаана нь хог вирус хятад байгаа Монголыг эзлэхийг л хvсдэг новшийн хятадаас зайгаа авахгvй бол устгагдах аюул ойрхон байна.

0  |  0
Зочин(66.181.190.34) 2021 оны 08 сарын 08

NO үүнээсээ эхлээд зэвүүн байлаа. Монгол хэлэнд өөр үг байгаашдээ. Эрдэнийн хүү Одбаяр гэх мэт хорчингуудын цадиггүй авир байсан. Гол нь Монголын ард түмний их баяр Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг короноор далимдуулж хийлгэхгүй зорилготой улстөрийн балмад үйлдэл болохыг бүгд харсаан

0  |  0
Эрдэнэ(192.82.89.7) 2021 оны 08 сарын 08

хүний амь насанд заналхийлэх гэж хуулийн заалт байгаа шүү цагдаа нараа

0  |  0
Top