Бразилын тамирчин Изакиас Кейрос дос Сантос Токио-2020 олимпын каноэгийн 100 м зайн ганцаарчилсан төрөлд түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр дөрвөн минут 4.408 секундийн амжилт үзүүлэв.
Мөнгөн медалийг Хятадын завьчин Лю Хао (+ 1.316 секунд) авсан бол гуравдугаар байрыг Молдавын Сергей Тарновский (+1.661) эзэллээ.
Дос Сантосын хувьд энэ нь дөрөв дэх олимпын медаль юм. Тэрбээр Рио-2016 олимпоос хоёр хүрэл, 2012 оны Лондонгийн олимпын нэг хүрэл медальтай.
Сэтгэгдэл ( 0 )