Кенийн Жепчирчир марафон гүйлтэд түрүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07


Кенийн хөнгөн атлетикч Перес Жепчирчир Токио-2020 олимпын наадмын 42 км марафон гүйлтийн төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр энэ зайг хоёр цаг 27 минут 20 секундийн амжилттай туллаа. Хоёрт дэлхийн рекордын эзэн, Жепчирчирийн нутаг нэгт тамирчин Брижид Косгей /+16 сек/ орсон бол АНУ-ын Молли Зайдел /+26 сек/ хүрэл медаль хүртлээ.

27 настай Жепчирчир 2020 оны дэлхийн хагас марафоны аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top