Трансжендер тамирчин анх удаа олимпын медаль хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Канадын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг Токио-2020 олимпод торгуулийн цохилтоор Шведийн багийн хожиж, алтан медаль хүртэв.

Цаг агаарын байдлаас болж тоглолтыг Токио хотоос Ёокохама хот руу шилжүүлсэн юм. Тоглолтын үндсэн цаг 1:1 оноогоор өндөрлөж, нэмэлт цагт аль аль баг гоол оруулж чадаагүй. Тиймээс тэмцээний хувь заяаг торгуулийн цохилтоор шийдвэрлэж, Канадын баг 3:2 оноогоор ялж, олимпын алтан медаль хүртлээ.

Канадын багт тоглосон Ребекка Куинн олимпын медаль хүртсэн анхны трансжендер тамирчин болж, түүхэнд бичигдэж байна. Рио-2016 онд Канадын багт тоглож байсан Ребекка өөрийгөө эрэгтэй транжендер хэмээн зарласан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэл(202.55.188.89) 2021 оны 08 сарын 08

Олимп утагаа алдаж байна.

2  |  0
1(192.82.87.233) 2021 оны 08 сарын 08

балай юм.

3  |  0
Top