Германы орчин үеийн таван төрөлтийн дасгалжуулагч Ким Райзнерыг морин спортын тэмцээний үеэр шавийнхаа сугалсан морийг цохисон тул олимпоос хөөх шийдвэр гаргажээ.
Сэнт Бой нэртэй морь таарсан Германы тамирчин Анника Шлой морио чиглүүлэн жолоодож чадалгүй, алтан медаль авах боломжоо алдан, нулимстай тэмцээнээ дуусгасан билээ.
Олон улсын орчин үеийн таван төрөлтийн холбооны Гүйцэтгэх зөвлөл Германы дасгалжуулагчийн морийг цохиж буй дүрс бичлэгийг үзсэний үндсэн дээр хар картаар торгож, олимпоос хөөсөн байна.
Райзнер 2004 оны Афины олимпод орчин үеийн таван төрөлтөд өрсөлдөж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )