Токио-2020 олимпын уран сайхны гимнастикийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Израилийн тамирчин Линой Ашрам ялалт байгууллаа.
Ингэснээр тэр Израилийн түүхэнд олимпын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж, нэрээ мөнхөлж байна.
Тэрбээр олимпын туган дор оролцож буй Оросын Дина Аверина 0.150 оноогоор ялж, олимпын аварга болсон юм.
Израилийн шигшээ багийн түүхэнд энэ нь гурав дахь алт буюу 13 дахь олимпын медаль юм.
Сэтгэгдэл ( 0 )