Токиогийн олимпын наадам ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Токио-2020 олимпын их наадамд нийт 93 улсын Үндэсний олимпын хорооны тамирчин хамгийн багадаа нэг медаль хүртсэн нь олимпын түүхэн дэх дээд амжилт боллоо гэж Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

Токиогийн зуны 32 дахь удаагийн олимпын наадамд нийт 205 үндэсний олимпын хороо мөн дүрвэгсдийн баг оролцсон.

Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 38 алт, 31 мөнгө, 11 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол АНУ-ын баг 37 алт, 39 мөнгө, 33 хүрэл медальтай араас нь нэхэж байна. Гуравт эзэн орны баг 27 алт, 13 мөнгө, 17 хүрэл медалиар эрэмбэлэгдэж байна.

Нэг мөнгө, 3 хүрэл медалийн эзэн Монгол Улсын шигшээ баг медалийн тоогоор 46-д жагсаж, чансаагаар 71-д эрэмбэлэгдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top