Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага иржээ.
Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид 3 минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй, ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж 103 болон БЗД-ийн цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй (Олон тооны хутганы шархтай) нас барсан, нэг хүүхэд нь (Олон тооны хутганы шархтай) хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоох, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгууллан хэргийн газарт ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.
Хэрэв таны хүүхдийн зан ааш өөрчлөлтөд орсон эсвэл этгээд сонин үйлдэл хийх, сэтгэл зүйн байдал нь тогтворгүй хэвийн бус санагдсан тохиолдолд аливаа гарч болох сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болон цагдаагийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл аваарай.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 26 )
Эцэг эхийн буруу тоглоомод хэтэрхий донтож алга буудалцах зэрэг гаж тоглоомонд авдаж гаж сэтгэхүйтэй болгож бнабид бүгдийн ирээдвий болсон хүүхэдүүд
Pubg гэж балай тоглоомонд донтсоны хар гай гарч эхэлж байна даа. яанаа одоо ийм хүүхэд зөндөө гарч ирнэ!!!
Yagaad setgegdeliig ni oruulahgui bgaa ym be
Хүүхдийн буруу гэжүү ийм байдалд хүргэж байгаа бидний л буруу үр хүүхэддээ цаш зав гаргаж чадахгүй ар гэрт юу болж байгааг анзаарөх ч сөхөөгүй мөнгөний боол болж амьдарч байна. Ард иргэдээ ингэж туйлдуулж байгаа томчууд юу бодож суудаг юм болдоо.
iim niigem bvteesen deed ve bolon bidnii buruu zambraagvi hv hed etseg ehgvich jihshige durandaa iim amidral songoj tursun gej bodoj bnu ehkees ene setehvigee uurchilj busdad zaaj zuvluh ve hezee irnee
эцэг эхчүүд үр хүүхдэдээ хүний биенд дураараа хүрч болохгүй гэдгийг маш сайн ойлгуулмаар бүр сургамаар байна гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харахад зарим хүүхдүүд нэгэндээ арай л хандах юм \n
Ямр аймар юм бэ
Хар багаасаа зэрлэгшсэн ямар сэжгийн хүүхэд вэ?
7 nastai hvvg gemteld irehed anhnii tuslamj vzvvlsen zvrh zvsem bsan
нийгэм давхрага 2 хуваагдаж ядуу тарчиг байгаанууд нь ийм зэрлэг өсөж байна ш тэ. сүрэг хүнэн алуурчин цаана чинь гарж ирлээ цдахгүй. энэ нийгэмд түгшүүр зарлаж ард түмнээ соён гэрээрүүлээчээ. Хатуу дүрэм журман доор оруулах хэрэгтэй үхэр монголчуудыг. дээд доодгүй зэрлэгшиж хүн алж байна
Jinhene aluurching ni oloo. Manai murdugch nar bolovsrol baitugai mergejilch baihgui hadaasnii goluud hergiig hurdan haahiin tuld amarhaan shiideh gene.
Jinhene aluurching ni oloo. Manai murdugch nar bolovsrol baitugai mergejilch baihgui hadaasnii goluud hergiig hurdan haahiin tuld amarhaan shiideh gene.
Хүүхдийн эрх юм чинь яадын...багш нар ч хүүхдэд юм хэлж болохгүй болсон цаг юм чинь...одоо бүр хэцүү л болно
Эсэн бусын кино мино, сошиал сүлжээгээ хориочээ
muu novsh we yasan humuujil dutmag hunii gen muu aawgui umuu eejgui zambaraagui ussun muu nohoin gulug bgaaadaa haramsaj bna saihan urs
хүүхэд хүн хутгалж буудаж хор өгч алж болноо гэсэн хуультай улс болохоор одоо яалтай ч билээ
yasan hargis nowshiin huuhed we nowshiig tsaazaar awaach
Яанаа арван нэгхэн настай хүүхэд ийм юм хийлээ гэжүү арай арай эцэг эх нь хаана байсын бэ
EEE burhan mine etseg ehchiud buruutan Ene bugdd...huuhed bol yu hark sonsno terigee l duuraij bgaashdee
wtf
osvor nasnii huuhdude bainga hynaj baigre bas odoo osvr nasni setgl hodlol hetsu bgad bgshy sain oilgoltsj bgre
юу бэ аймар хэрэг гарчээ. Хүүхдүүд хэт их утасны донтой болж стрёсс нь дёбрёстээд сэтгэл зүй нь солириол болж бна яанаа
Deer uyed yag iim wm bolsn.aimshig
odoonii huuhduud hereg alga. bugd utas zuragt computer shirteestei. enend etseg ehiin humuujil gej ogt alga. 1 huhdee oligtoihon osgoj chdhguim baij 4 5 6 huuhed toruled yadag bnaa. etseg ehchuudee. ene buhen etseg ehees buh zuil shaltgaalna. mgliin ireedui gerel asaasai bile. odooni huhdudes buh zuil shaltgaalna daa.
Хүүхдийн сэтгэл зүйч гэж мэргэжлийг өндөр төвшинд чанартай хүртээмжтэй бэлтгэмээр байна.\n