Японы баг бейсболын олимпын аварга боллоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08


Токио-2020 олимпын бейсболын төрөлд эзэн баг түрүүлж, алтан медаль хүртлээ.

АНУ-ын багтай хийсэн финалын тоглолтыг япончууд 2:0 оноогоор ялав. АНУ-ын багт 2014 оны Сочигийн өвлийн олимпын шорт трекийн мөнгөн медалийн эзэн Эдди Алварес тоглосон нь олны анхаарлыг татсан билээ.

Хүрэл медалийн төлөөх тэмцээнд Доминиканы баг БНСУ-ын багийг 10.6 оноогоор ялжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top