Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 16-25-ны хооронд цахимаар үргэлжлэх ажээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр ангид 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхэд элсэх юм.
БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат "Энэ хичээлийн жилийн элсэлтийг эцэг эхэд зориулсан parent.edu.mn системийн тусламжтайгаар цахимаар зохион байгуулна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэлтээ цахимаар бүртгүүлж болно. Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл parent.edu.mn систем дээр наймдугаар сарын 16-ны 09:00 цагаас нээлттэй болно" гэлээ.
Наймдугаар сарын 16 хүртэл зургаан настнуудыг хаягийнх нь дагуу харьяа сургуульд нь хуваарилна.
Ингээд наймдугаар сарын 16-наас бүртгэл эхэлж, 26-наас анги, бүлэгт хуваах юм байна. Энэ жилийн тухайд 80628 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээс 40330 нь нийслэлд, 40298 нь орон нутагт байна.
Цахим бүртгэлийн систем нэвтрүүлснээр хамран сургах тойргийн бус хүүхэд авлаа гэх мэт хардлагаас ангид байж, бүртгэлийг аль болох шударга явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Зарим эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцас өмсөхгүй байх санаачлага гаргаад байгаа аж. Тэгвэл дүрэмт хувцас өмсгөх нь хүүхэд бүр тэгш эрх эдэлж байгаагийн нэг хэлбэр гэж албаныхан тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцас өмсөхгүй бол нэг хүүхэд таван өдөр таван өөр хувцас өмсөж байхад нөгөө хүүхэд нь таван өдөр нэг хувцас өмссөнөөс болоод ялгаварлан гадуурхалтад өртөх магадлалтай байдгийг тайлбарлалаа.
Үүнээс гадна 5:9 буюу 5 өдөр хичээллээд есөн өдөр гэртээ цахимаар хичээллэх хөтөлбөр нь халдварын эрсдэлийг хоёр дахин бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж тайлбарлалаа.
Сурах бичиг цахим дэлгүүрт байршсан байх ба тухайн ЕБС-ийн төлөөлөл цахим дэлгүүрээс захиалж авах боломжтой аж. Ингэснээр ойрын гурван жилдээ сурах бичгийн тендер зарлахгүй гэж тооцоолж байгаа юм байна.
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ ЦАХИМ СИСТЕМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ.
Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна.
Наймдугаар сарын 4-8
Наймдугаар сарын 8-15
Наймдугаар сарын 16-25
Наймдугаар сарын 26-30
Наймдугаар сарын 26-30
Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.
Сэтгэгдэл ( 5 )
ео15291017\n
Нодилон орж чадаагүй ах нь хотод сурдаг дүү хаяг хөдөөнийх юмаа яаж бүртгүүлэхүү өрх толгойлсон ээж байна туслаач
Sainuu. Odoo burtgeh gej bn yaj burtgemeer bn hariu ogooch\n
1 angid orh
6 nastaihuuhediig yaaj burtgej bn aa zaavar avmaar bn