Өмнө нь цэцэрлэгт яваагүй 4 настай хүүхдийг цэцэрлэг АВАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаарх бодлогоо танилцуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5:9 хөтөлбөрөөр хичээллэнэ.

Өөрөөр хэлбэл, тав хоног танхимд, дараагийн долоо хоногт цахимаар суралцах юм.  Харин цэцэрлэгийн хувьд 2, 3 настай хүүхдийг одоогоор авахгүйгээр шийдвэрлээд байгаа. 

Цаашид халдварын нөхцөл байдал болон вакцинд хамрагдсан байдлаас хамаарч дараагийн шийдвэрийг гаргах аж.

4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авна. Ингэхдээ 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байгаа бол 4 настай ч өмнө нь цэцэрлэгт яваагүй хүүхдийг энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.165.119.59) 2021 оны 08 сарын 10

Хүний эрхийг дээдэлдэг Монгол улсад хүүхдийн эрх хаа бна аа.

0  |  0
Зо чи ин(66.181.161.89) 2021 оны 08 сарын 10

Ажиллахгүй цэцэрлэгт яваагүй юм чинь тэгээд буруутай болж бгаа юм уу. Эргүү мулгуу шийдвэр гаргалгаа хэзээ болих юм болоо. Эсвэл түрүү жил ажилласан цэцэрлэг бгаа бол хэлээд өгөөч

0  |  0
batmunkh(202.131.243.50) 2021 оны 08 сарын 10

Өмнө нь цэцэрлэгт яваагүй 4 настай хүүхдийг цэцэрлэг АВАХГҮЙ. Дараа нь цэцэрлэгт яваагүй гээд сургууль бас авахгүй. Ухаалалаг юмаа. \n

0  |  0
Top