Цахим элсэлттэй холбоотой ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэх ажээ. 

Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна.

Наймдугаар сарын 4-8
 

  • УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах

Наймдугаар сарын 8-15
 

  • Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилалт хийнэ

Наймдугаар сарын 16-25
 

  • Эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулна

Наймдугаар сарын 26-30
 

  • Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилалтыг хийх

Наймдугаар сарын 26-30
 

  • Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно.

Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийн талаар эцэг эх, асран хамгаалагчид асуулт ирүүлсээр байгаа учир БШУ-ны яамнаас дараах тайлбарыг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top