Намрын эхэн сар гарч, нарны тоо алсарч байна. Гэхдээ намрын шар өдрүүд дуусах болоогүй.
Нарны хүйтэн гэрлээр сүлбүүлсэн мэт навчис шарлан цоороод хатахаар намрын намарт л гуниг төрдөг. Зовлон тээсэн тэр навчис тасран унахаар зүрхнээс нэгэн хөндүүр нисэн одох шиг болдог. Яах аргагүй л ийм цаг хугацааны эргүүлэг дээр дөчин хэдэн намрыг үджээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт саараагүй байгаа ч монголчууд хурим найраа хэрхэн мартах билээ. Үсний найрнаас эхлээд, унага тамгалах найр гээд шил шилээ дарсан олон найр наадамд бэлдэж байна.
Тэнгэрийн хүйтэн өнгөөр хучуулсан мэт тэр уулс бууралтан харцанд жавар унахаар намрын намарт л гуниг төрдөг. Бага залуугийн л гэнэтхэн ирдэг энэ хөндүүрхэн гуниг өнөөдөр ч хэвээрээ. Гэхдээ машид амттайи гуниг төрдөг. Тиймдээ ч амьдарч ажиллаж ирсэн биз ээ. Шаналант тэр уулс наранд шарлан борлохоор шувууд дагаад нэгэн хөндүүр одох шиг болдог. Нарны явдал өвгөрч атирах мэт нартын өдрүүд агшин агшин өнгөрөхөөр намрын намарт л гуниг төрдөг. Гэрлээ цөөлсөн тэр өдрүүд цасанд дарагдахаар гэнэхэн зүүднээс нэгэн хөндүүр өдөх шиг болдог. Санаа алдах агшинд нулимс торох мэт сар сүвлэн шувууд яаран буцахаар намрын намарт л гуниг төрдөг.
Санахын элгэнд жингэнэх шувуудын дуу тасрахаар сэтгэлийн үзүүрээс нэгэн хөндүүр нисэх шиг болдог. Ай намар цаг амар амгалан дотроо гунигаа нууна. Ай намар цаг амраг сэтгэл дотроо зовлонгоо нууна. Ай намар цаг дуу хуурын цаана дутуу бүхнэ нууна. Ай намар цаг амраг сэтгэл дотроо зовлонгоо нууна.
Ай намар цаг дуу хуурын цаанаа дутуу бүхнээ нууна. Ай намар цаг шаргал өнгөн цаанаа жавраа нууна. Ай намар цаг шаналан цаанаа шаналан нууна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
(8).jpg)

Сэтгэгдэл ( 4 )
2
2
0
1
m
1
4
1
0
2
0
0
2
0
1
1
1
0
2
0
1
2
0
1
z
z
4
1
0
2
0
1
2
0
1
z
z
4
1
0
2
0
1
2
0
1
z
z
4
1
0
2
0
0
2
0
1
1
1
0
2
0
2
2
0
1
m
1
4
1
0
2
0
0
2
0
1
1
1
0
2
0