Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны А/323 дугаар захирамжаар байгуулагдсан 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Тус хурлаар ажлын хэсгийн дарга дүүргийн Засаг даргын дэд бүтэц төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд хяналт тавих, халаалтын улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад авах ажлыг шуурхай зохион байгуулах, халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машины техникийн бэлэн байдлыг хангах, гэрэлтүүлгийн тэжээлийн кабель, удирдлагын щит самбарын засварын ажлыг эрчимжүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )