Хөвсгөл далайг дэлхийд данстай болгох ажил эхэлжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

Хөвсгөл далайд 30 гаруй машин, техник живсэн гэсэн тойм тоо байдаг ч хэд гэдгийг нарийн тогтоож чадаагүй байгаа. Далайн ёроолд шатахуун ачсан тээврийн хэрэгсэл ч цөөнгүй гэдэг нь тодорхой. Хэрвээ шатахуун нь алдагдвал далай ээж маань бохирдох аюул жилээс жилд нэмэгдсээр л.

Машин, техникийг татаж гаргах тухай нэг бус удаа ярьж байсан ч хөрөнгө мөнгөний гачаал, дээрээс нь чин хүсэл, зориг байгаагүйгээс өнөөг хүртэл бахь байдгаараа байлаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа зоримог шийдвэр гаргаж, шаардагдах хоёр тэрбум төгрөгийг нь ч шийдвэрлэсэн юм.

Нэгэнт хөрөнгө мөнгө нь байгаа учир эхний ээлжинд далайн ёроолд байгаа Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргах судалгааны ажил ид үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид далайн усны чанарыг байнга судлах, хянах судалгааны төв байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газарт чиглэл болгосон тухай таатай мэдээ ч сонсогдлоо. Дээр нь Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэх ажлаа яаравчлахыг ч сануулж.

ЮНЕСКО-гийн гишүүн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл ирэх оны 10 дугаар сард хуралдах үеэр Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Манай тал дархадуудын соёлын онцлог болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломж байна. Бүртгүүлчихвэл Хөвсгөл далай маань дэлхийд данстай болохоос гадна байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудал зэрэгтэй холбоотой тайлангаа энэ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тэдний дэмжлэг, туслалцааг авах боломж бүрдэнэ.

“Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөөтэй санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ. Тэгэхээр бид Хөвсгөл далайгаа хамгаалах, цэнгэг байдлыг нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс оронтой хамтран ажиллана гэсэн үг.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Савдаг(185.220.101.238) 2021 оны 08 сарын 17

Цэнгэг ус цэвэр агаар монгол хүний хүртэх хувь тохиол юм шүү. Сайхан ажил эхлүүлжээ. Сайныг хүсье

0  |  0
irgen(66.230.230.230) 2021 оны 08 сарын 17

MONGOL ULS MINE MONHOD MANDAN BADRAGA.....

0  |  0
Munguntsetseg(185.220.101.142) 2021 оны 08 сарын 16

Jil bvrl bid aylalaar ywdag hrin terhvv huwsgul dalain bohirdliig toodgui shvvdee....\nEne ajiliig ehlvvlj baigaa eokdoo bayrllaaa mongoliin bvh saihan dursgalt gazaraa hamgaaltsgaay...

0  |  0
Доржлхам(185.220.101.134) 2021 оны 08 сарын 16

Монгол улсын нэг ч гэсэн дурсгалт газар дэлхийд данстай болж байгаа сайхан хэрэг байна.

0  |  0
Зочин(192.82.69.161) 2021 оны 08 сарын 15

Худлаа хөөрцөглөж байхаар энэ сайхан нуураа эхний ээлжинд тойрон шавсан жуулчны бааз, буудлын аялагчдын хог бохирдлоос салгая.

1  |  0
MAH(31.150.240.230) 2021 оны 08 сарын 12

toiruulaad hashaa bariach ee, mungu avch ordog bolgooch ee

0  |  0
zaluu(109.183.244.156) 2021 оны 08 сарын 15

ereg haviin ail turist avdag gazriig holduulz zailuulah heregtei nuuriig bohirloz gazar horsiig mashinii zamaar duurgehees oor yuch baihgui

2  |  0
Зочин(202.126.88.235) 2021 оны 08 сарын 12

Ядаж нуурын ангилалд орох байгаа?

0  |  1
(202.179.24.61) 2021 оны 08 сарын 12

Нуурын эрэг дээр шахам тал нь усан дор орсон мод түлж ажилладаг дээр үеийн жижигхэн онгоцыг татаж гаргахад яагаад 2 тэрбум төгрөг байх юм бэ. Та бүхэн 100-150м, - ийн гүнд байгаа тэр олон арван машиныг гаргачихаад энийг яриач ээ. Уртнасан гэдэг эмэгтэй чинь байгаль орчины талаар нэг үг үсэг тайлах чадваргүй хүн биз дээ. Яагаадл ийм хүнээр худлаа яриулаад байгаа юм бэ. Ард түмэнд худлаа ярьдагаа болиоч ээ. Урт насан сайданцар аа.

1  |  0
Нэн даруй анхаар. (66.181.179.149) 2021 оны 08 сарын 12

Дэлхийд хосгүй далайгаа дээд зэргээр цэвэрхэн байлгая аа . Тэр муу хог Хуучин муу модон жорлонг нь хуу татаад нураагаад маш цэвэрхэн тохилог 00 нэлээд хэдийг барьвал юу нь болохгүй байна . Эх дэлхий эх орон оо хайрлая аа . Ганцхан олдох хосгүй газар шороо нутаг минь билээ .

1  |  0
Хэнд хэрэгтэй юм бэ.(203.98.76.193) 2021 оны 08 сарын 12

наигмн

0  |  1
Иргэн(202.9.46.156) 2021 оны 08 сарын 12

ЭРЭГ ДАГУУ ОНГОН ЗЭРЛЭГ БАЙГАЛ НЬ БАЙХГУЙ ДҮҮРЭН АМРАЛТЫН ГАЗАР , УДАХГУЙ ХЭН Ч ОЧИХОО БОЛИНО ДОО

1  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 12

Тарьсан хог, өмхий модон жорлонгоороо дэлхийг дэлдийлгэж алдарших байх даа. Арчаагүй коммунистуудын үйлдэл хэзээ ч зөв байгаагүй.

0  |  1
Top