Зам засвараас үүдэж зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

2021 оны 08 дугаар сарын 12-ны 06:00 цагаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны 06:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг  хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийх болсонтой холбогдуулан Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны 3 чиглэл түр зогсолт хийж байна. 

Тус чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Өөрчлөлт орж буй 24 чиглэл 

Ч:1 "5 шар - Офицеруудын ордон" /цахилгаан/
Ч:2  "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол"
Ч:3 "Зүүн салаа - Халдвартын эмнэлэг"
Ч:10 "Ганц худаг - Сансар  - Баянмонгол хороолол -Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв"
Ч:17а "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/
Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу" /их тойрог/
Ч:19а "Цагаан давааны задгай- Офицеруудын ордон  - Сансар"  /зүүн тойрог/
Ч19б "Цагаан даваа задгай - Сансар - Офицеруудын ордон" /зүүн тойрог/
Ч:26 "Тоосгоны үйлдвэр - Ботаник - Жанжин клуб"
Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал" /экобус, цахилгаан, том овор/
Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"
Ч:32 "Улиастай - Баянмонгол хороолол - ТЭЦ 3"
Ч:33 "Шархад - 7 буудал - Зунжин худалдааны төв"
Ч:37 "Улаанхуаран - 4 хороолол"
Ч:40 "Мах импекс - Тэнгискинотеатр - Улаанхуаран"
Ч:41 "Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг"
Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
Ч:50 "Улаанхуаран - Мишээл экспо"  
Ч:51 "3,4 хороолол - МУИС - Дүнжингарав  худалдааны төв"
Ч:59 "ХМК-Офицеруудын ордон" /цахилгаан , их багтаамж/
Ч:61 Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо
Ч:64 "Цагаан давааны задгай - Офицеруудын ордон- Халдвартын эмнэлэг"
Ч:65 "Зайсан-Офицеруудын ордон"
ХО:2 "Шарга морьт - Дүнжингарав худалдааны төв"

Түр зогсолт хийх 3 чиглэл

Т:2 "5 шар - Ботаник"
Т:4 "Ботаник - Вокзал"
Т:5 "3. 4 хороолол - Офицеруудын ордон" 

Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.187) 2021 оны 08 сарын 13

8 9 10 сард зам засхаа болиочээ ид түгжрэл эхэлдэг үеэр зам засна гээд хаадаг мулгуу дарга нар далд ороосой

0  |  0
Занга(202.179.26.73) 2021 оны 08 сарын 13

Ямар өөрчлөлт орж байгааг мэдээлэхгүй байгаагаас дүгнэвэл эрх мэдэлтнүүд өөрсдөө ч мэдэхгүй байгаа юм шиг байна даа.

1  |  0
Top