Тус хурлаар ажлын хэсгийн дарга дүүргийн Засаг даргын дэд бүтэц төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд хяналт тавих, халаалтын улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад авах ажлыг шуурхай зохион байгуулах, халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машины техникийн бэлэн байдлыг хангах, гэрэлтүүлгийн тэжээлийн кабель, удирдлагын щит самбарын засварын ажлыг эрчимжүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )