М.Анхцэцэг: Олимпын аварга болж, ард түмнээ баярлуулах болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 14

“Эрхэт Монгол” групп Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо. Залуучуудын ААШТ-ий хошой алт, Залуучуудын ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ААШТ-ий алт, Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт, Оюутны ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна. 


-Юуны өмнө танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин хүнд хамгийн сайхан зүйл, дэмжлэг. Ар гэртээ санаа зовохгүй боллоо. Миний ар гэр, нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаа "Эрхэт Монгол групп"-ын хамт олонд баярлалаа.

Ганц байр орон сууцны дэмжлэгээс гадна цаашид хамтран ажиллахаар боллоо. Хичээж, амжилтаар хариулах болно. Хүндийн спортыг дэмждэг, хүндэлдэг, ард түмэндээ талархаж байна. Илүү их хичээх болно. 

-Таныг байртай болгох хандивын аяныг өрнүүлсэн. Харин та түүнийг өөрийн хүсэлтээр зогсоосон. Яагаад тэр вэ? 

-Тэр бол ёс зүйн хувьд болохгүй асуудал. Ард түмний халааснаас тав, арван төгрөг аваад байртай болно гэдэг бол байж боломгүй асуудал юм. Харин энэ бол шагнал, урамшуулал гэж бодож байна.

Бид бүгдээрээ л ажиллаж, хөдөлмөрлөж байгаа. Тийм хүмүүсээс яаж би авч, байртай болох юм. Тэрийг дэмжиж байсан олон хүн байсан, тэр бүхэнд баярлалаа. Сэтгэл байхад л хангалттай, илүү амжилт гаргахаа амалж байна.

-Олимпод оролцохдоо бэртэлтэй байсан гэж сонссон, үнэн үү?

-Халдвараас болж хөдөө тусгаарлагдаж, бэлтгэлдээ гарсан. Эмнэлэгт очиж үзүүлэхэд хүндрэлтэй байсан. Шилбэндээ гэмтэл авсан, уг нь зангирал байна гэж бодсон. Гэвч шилбэний хугарал байсан юм билээ.

Олимпын наадмын дараа яаралтай арга хэмжээ авч эмчлүүлж эхэлсэн, эмчлүүлнэ. Гурван жилийн хугацаанд бэлтгэлээ маш сайн хийнэ. Төрөөд удаагүй байсан, төрсний дараа бэлтгэлдээ орно гэдэг хэцүү. Гэхдээ илүү хичээж, илүү хөдөлмөрлөж Олимпын аварга болж ард түмнээ баярлуулах болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (49.0.142.208) 2021 оны 08 сарын 16

Эрүүл байвал бусад нь яахавдээ эмэгтэй хүн ийм хүнд юм өргөх ч мэдэхгүйээ буруу л гэж бодож байна.

0  |  0
Zochin(202.126.89.201) 2021 оны 08 сарын 16

Amjilt husye! Saihan mongol busgui!

0  |  0
Зочин(202.126.89.187) 2021 оны 08 сарын 16

Монтоко, битгий дааж давшгүй юм амлаж өөртөө арандаг хураа. Дараа нь чамд бөөн лай болно. Чи бол хийх юмаа хийчихсэн хүн. Чимээгүй явж байгаад амжилтаа ахиулбал тэр л биз. Тэр үед нь бол. Одоо зүгээр л дарамтгүй тайван амьдар.

3  |  0
Зочин(202.126.89.187) 2021 оны 08 сарын 16

Монтоко, битгий дааж давшгүй юм амлаж өөртөө арандаг хураа. Дараа нь чамд бөөн лай болно. Чи бол хийх юмаа хийчихсэн хүн. Чимээгүй явж байгаад амжилтаа ахиулбал тэр л биз. Тэр үед нь бол. Одоо зүгээр л дарамтгүй тайван амьдар.

3  |  0
Top