Чингэлтэй дүүрэг хотын стандарт мөрдөж ажиллана

2021 оны 08 сарын 15
Өнөөдөр /2021.08.12/ Хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Хотын стандартын удирдамж арга зүйн 28 төрлийн 694 баримт бичгийг дүүргийн ЗДТГ-т хүлээлгэн өглөө.
Уулзалтаар хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх мөн улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр болон он дамжин хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлд хотын стандартын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, мөрдүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Отгонбаатар, ТГХШХ-ийн дарга Б.Нацагдорж болон Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, мэргэжилтэн П.Мөнхзаяа нар оролцлоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top