Памирын нурууны ноён оргилд ШУА-ийн тугийг мандууллаа

2021 оны 08 сарын 17

Шинжлэх ухааны академийн /ШУА/ Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ганпүрэвийн Дуламсүрэн алдарт Памирын нурууны ноён оргилд авиралт хийж Монгол улсын ШУА-ийн тугийг мандуулаад иржээ.

Г.Дуламсүрэн нь Жаргалант уулчдын клубын уулчин юм байна. Тэрээр 2021 оны 7 дугаар сарын 24-өөс 8 дугаар сарын 6-ны хооронд  Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нуруу, Тянь-Шань ууланд авиралт хийжээ. Энэ үеэрээ Ленин оргил (далайн түвшнээс дээш 7134 м), Хантэнгэр оргилын 6650м өндөрт, Чапаев оргилуудад (6100м) гарч, ШУА-ийн тугийг мандуулсан нь Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан бэлэг байлаа хэмээн салбарынхан бахархаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin D(202.126.88.232) 2021 оны 08 сарын 17

Woow... mundag yumaa, bayar hurgeye.

0  |  0
Top