Сурагчдыг зарим үед ГАДНА ОРЧИНД хичээллүүлэхээр төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

КОВИД-19 халдварын тархалт арилаагүй байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Ингэхдээ Ерөнхий боловсролын сургууль 5:9 хөтөлбөрөөр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, тав хоног танхимд, 9 хоног гэрээр хичээллэнэ гэсэн чиглэлтэй байгаа. 

Тэгвэл БШУЯ-наас Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2021-2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг дэвшүүлэхдээ зарим үед гадна орчинд хичээллэх тухай тусгажээ.

Тодруулбал, 
 

  • Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн үед сургалтын байгууллага бүр хичээл сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн бэлэн байдлыг хангах, цахим хичээлийн сан болон идэвхтэй суралцах, суралцагчийн бие даан ажиллах үйлийг дэмжсэн дасгал, даалгаврын сан бүрдүүлж, үр дүнтэй ашиглах
     
  • Багш, ажилтанд стрессээс сэргийлэх сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд эерэг уур амьсгал бүхий байгууллагын соёл бүрдүүлэх
     
  • Хичээл, үйл ажиллагааг улирлын байдлаас үл хамааран гадна орчинд зохион байгуулах боломжийг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
     
  • Дунд ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зорилтот арга хэмжээг сургууль бүр хэрэгжүүлнэ гэжээ. 


Дэлгэрэнгүйг дараах мэдээллээс авна уу!
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доржоо(192.82.72.176) 2021 оны 08 сарын 17

тэнэг шийдвэр байна\n

0  |  0
Top