Хүүхэд тээвэрлэх автобусыг хяналтын үзлэгт хамруулж байна

2021 оны 08 сарын 17

Хүүхэд тээвэрлэх автобуснуудыг техникийн хяналтын үзлэгт хамруулж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн автобуснуудыг техникийн үзлэгт хамруулах ажлыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тeхникийн хяналтын үзлэгийн төвд хийж байна.

Техникийн үзлэгт шинэ хичээлийн жилд үйлчилгээнд явах  200 орчим  хүүхдийн автобусыг хамруулна. Үзлэг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top