ЭЕШ: Биеийн халуун 37 хэмээс дээш байвал “Тусгай анги”-д оруулж, шалгалтыг авна

2021 оны 08 сарын 18

Нийслэлийн хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар шалгалтын байраар зарлагдсан 41 сургуулийн хичээлийн байрны бэлтгэл ажлын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хийж байна.

Шалгалтаар:

  • Сургуулиуд нь шалгалтын байр, анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн.
  • Нийт сургуулиудын анги, танхимуудад 10-15 шалгуулагч байхаар ширээ хоорондын зайг 1.5-2 метрийн зайтай байрлуулсан.
  • Сэжигтэй тохиолдол /шалгуулагч/-д зориулсан өрөөг тусад нь бэлтгэж, “Тусгаарлах өрөө” гэж хаягжуулсан.
  • Шалгуулагчдыг анги танхимд орох, гарахдаа нэг дор олноороо бөөгнөрөхгүй байхаар зохицуулалт хийж, зураглал гаргасан.

Дүнг үндэслэн дараах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж чиглэл өгч байна. Үүнд:

Шалгалт зохион байгуулах комисст:

  • Шалгалтын байранд шалгуулагчдын хаалганы орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулах;
  • Шалгуулагчдын эрүүл мэндэд хяналт, тандалт хийх багаж, хэрэгслийг бэлтгэсэн байх;
  • Шалгалтын байр нь ариун цэврийн өрөөтэй байх, гарын саван байршуулан гар угаах нөхцөлийг бүрдүүлж, гар угаах санамжийг байршуулах;
  • Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, халад, хормогч, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх  бодисны нөөцийг бүрдүүлэх;
  • Шалгуулагчдыг шалгалтын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, амны хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх;
  • Биеийн халуун 370С хэм буюу түүнээс дээш хэмжигдсэн шалгуулагчдын мэдээллийг бүртгэн, харъяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвд мэдэгдэн, “Тусгай анги”-д оруулж, шалгалтыг авах;
  • Шалгалт зохион байгуулах комиссын ажилтнууд амны хаалт зүүж, бээлий өмссөн байх;
  • Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвших;
  • Шалгалтын явцад ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийж, 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэлтийг хийх;
  • Ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, лифтны товчлуур, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу, гишгүүр, сандал, хувцасны шүүгээ, бариул гэх мэт хүний гар хүрэх бүх л эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчин халдваргүйжүүлэх;
  • Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувин багаж хэрэгслийг жавелионы 0.03%-ийн уусмалд 30 минут байлгасны дараа цэвэр усаар сайтар зайлж хатаах;
  • Хог хаягдлаа төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулж, өдөр бүр зайлуулах;

Шалгуулагчдад:

  • Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхийг заавал авч ирэх;
  • Амны хаалт зүүж, гарыг халдваргүйжүүлэх;
  • Зураглалын дагуу анги танхимд орж, гарах;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top