Хүнсний ногооны жижиглэн худалдаа эрхлэгчид худалдаа хийх боломжоор хангахгүй, төрийн зохицуулалт буруу байгаа тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсэн. Уг гомдлын дагуу газар дээр нь ажиллаж тус асуудал Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргахыг хориглоно” гэдгийг зөрчжээ.
Уг асуудлаар агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ “Жижиглэн худалдааг битгий хаа. Төвлөрүүлэх тусам үнэ чинь нэмэгдэнэ. Хаах тусам хомсдол үүснэ. Худалдаа эрхлэлтэнд төр оролцох тусам л асуудал даамжирна. Хороолол дунд зараг л дээ. Иргэдэд хүрч үйлчлэх тусам л таатай байна. Авто зам дээр машин түгжрээд байна гээд замын хажуу дахь худалдааг хааж болохгүй. Машинд зориулсан хот биш” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Иймд ШӨХТГ-аас хүнсний ногоо тариалагч иргэд, өрх, ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ногоочдод тулгараад буй талбайн асуудал, чөлөөт худалдаа, цагийн хязгаарлалтад уян хатан байж СОНГОХ боломжийг олгох тухай саналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Тус саналыг хүлээн авч Улаанбаатар хотын Ерөнхий менежер НОК-ийг өчигдөр хуралдуулж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
Тус хуралд ШӨХТГ, Нийслэлийн 6-н дүүргийн Засаг дарга, хэлтсийн дарга, нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, НМХГ-ын дэд дарга Б.Алтантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Сэтгэгдэл ( 1 )
Ногоочдыг чөлөөт худалдаа хийх боломжоор хангана ГЭЖ ЯРИСААР БАЙТАЛ НАМАР ДУУСЛАА МАЛНУУД АА..............НААД АЖЛАА 8 САР ГАРАНГУУТ ШИЙДЭЖ БАЙ...