ЭЕШ: Түүхийн шалгалтын хамгийн өндөр оноог орон нутгийн сурагчид авлаа

2021 оны 08 сарын 19

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр /2021.08.19/ Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ.

Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Ирц 74.1 хувьтай байсан бөгөөд шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байна.

Монголын түүх хичээлийн шалгалтад хамгийн өндөр оноо буюу 92 оноог орон нутгийн зургаан сурагч авчээ. Харин нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байна. Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй байна.

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой. 15:30 цаг орчимд Англи хэлний шалгалтын дүн гарч эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.181.35) 2021 оны 08 сарын 19

Хурай

0  |  0
Top