ШУУД: Саид Моллаитай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Олимпын мөнгөн медальт Саид Моллаитай холбоотой асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц яг одоо /2021.08.19/ мэдээлэл хийж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 


Ц.ШАРАВЖАМЦ: ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН 4 ТАМИРЧИНД МӨНГӨН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ, ОРОН СУУЦ АДИЛ ТЭГШ ОЛГОГДОНО
 

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.

Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт олимпын наадмын алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60.0 сая төгрөг, хүрэл медальд 30.0 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1 дэх заалтад дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “... тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэсэн заалттай.

Мөн журмын 4.1 дэх заалтаар олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 2022 оны 1 -р сараас эхлэх олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.

Одоогийн байдлаар “Токио 2020” зуны олимпын наадмаас медаль авсан 4 тамирчин, түүний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225.0 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Мөнгөн шагнал олгох тухай” А/234 тушаал гарч, олгоход бэлэн болоод байна.

Мөн олимпод амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа цар тахлын үеийн журмын дагуу Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа буюу 2021.08.25-ны өдрийн 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товлогдсон.

“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон баг тамирчдаас Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саеид Моллай мөнгөн медаль, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртсэн.

Мөн Хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд М.Анхцэцэг, Жүдо бөхийн 66 кг-ийн жинд барилдсан Ё.Басхүү, Боксын 57 кг-ийн жинд Э.Цэндбаатар, Чөлөөт бөхийн 65кг-д С.Батцэцэг, 57кг-д Б.Хонгорзул, 50кг-д Ц.Намуунцэцэг, М.Лхагвагэрэл нар тус тус шагналт байруудад шалгарч, Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр 206 орноос 71 дүгээр байрт шалгарсан.

Дэлхий даяар автсан “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд Монголын баг тамирчид тавьсан зорилгодоо хүрч түүхэндээ анх удаа багийн спортын төрөл 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр эрх авч, мөн эмэгтэй тамирчдын тоо давамгайлан, 10-н тамирчин медалийн төлөө өрсөлдөж, спортын 10 төрлөөр 43 эрх авч оролцсон онцлогтой олимп боллоо.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pHqghUme(85.203.22.214) 2021 оны 08 сарын 23

1

1  |  0
Бөх(202.179.25.61) 2021 оны 08 сарын 23

Гаднаас хэл амгүй амьтан авчирчихаад монгол улсын бөх гээд. Энэ Женкогийн бурууштээ

1  |  0
зочин(203.91.115.53) 2021 оны 08 сарын 23

Хэл мэдэхгүй саид Молае дээр ажиллах гэсэн байх өө

1  |  0
zochin (111.239.166.250) 2021 оны 08 сарын 23

ta nariin hariuthlagagui aldaan.s bolj mgl uls ner hund gutaaj hochdiin ulsiin ireeduid gai boloh yum aa huduu oron nutgiin ajil hiiij bga yum chig thag hugthaand n arga hemjee avahgui daraan neeh olon tailbar hend heregtei um be

1  |  0
Иргэн(124.158.64.235) 2021 оны 08 сарын 23

Албаны талын мэдээлэл нь өөрийгөө хамгаалсан арчаагүй.,инээдтэй...жижиг...хэл мэдэхгүй хүнийг буруутгаж монгол улсын нэрийг гутааж байна.!!!!!!!!!!

1  |  0
zochin (202.126.90.146) 2021 оны 08 сарын 23

Saeid mollai hezee ch tiim uuriiguu gutaasan zuil yrihgui tuunii amjiltad ataarhaj jutuurhsun humuus zoriud gujirdej bichsen ni oilgomjtoi ymarch tamirchin uuriiguu ingej gutaasan zuil yrihgui ee MONGOLCHUUDAA

1  |  0
zochin (202.126.90.146) 2021 оны 08 сарын 23

Saeid mollai hezee ch tiim uuriiguu gutaasan zuil yrihgui tuunii amjiltad ataarhaj jutuurhsun humuus ner hundii ni gutaaj gujirdej bichsen ni oilgomjtoi ymarch tamirchin ingej uuriiguu gutaasan zuil yrihgui ee MONGOLCHUUDAA

2  |  0
zochin(202.126.90.146) 2021 оны 08 сарын 23

Saeid mollai hezee ch uuriiguu ingej gutaasan zuil yrihgui tuunii amjiltad ataarhaj jutuurhsun humuus ner hundii ni gutaah gej gujirdej bichsen ni oilgomjtoi ymarch tamirchin tegj uuriiguu gutaasan teneg zuil yrihgui ee MONGOLCHUUDAA

1  |  0
Зочин(192.82.72.88) 2021 оны 08 сарын 23

САИД МОЛЛАИД СУРГАМЖ БОЛЛОО ДОО. АЛИВАА ЮМАНД ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО АЛБАН ЁСООР БУРУУ ЯРИЛЦЛАГА ӨГСӨНДӨӨ УУЧЛАЛТ ГУЙХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ТӨР ЯАВЧ САИД ТОЛЛОИ БОЛОН ДАСГАЛЖУУЛАГЧИД НЬ ЗҮГЭЭР БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТӨРИЙН ШАГНАЛ, БАЙР, 60 САЯ, САР БҮР 3 САЯ ТӨГРӨГИЙГ НАСАН ТУРШИД НЬ ӨГӨХ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯВЦДАА ХУВЬ ХҮМҮҮС, ААН УРАМШУУЛАХ Л БАЙСАН БАЙХ. ХАРИН ТЭР АСА ДАВГАДОРЖ 3 ӨРӨӨ БАЙРАА ӨГЧИХМӨӨР ЮМ. ЭР ХҮН АМАЛСАН Л БОЛ АМАЛСАН АМЛАЛТАНДАА ХҮРЭХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭНДЭЭ ХУДАЛ ЯРЬДАГ, ХУДЛАА АМЛАЛТ ӨГДӨГ ГЭЖ ХАРАГДААД ЯАХАВ ДЭЭ. НЭРТЭЙ ХҮНИЙ ЗҮСТЭЙ ХҮҮ БАЙНА.

1  |  0
Хурдлаач (122.201.31.176) 2021 оны 08 сарын 23

Олимпийн хороо .энэ өндөр урьдчилаад албан ёсоор хүлээн авч уг тогтоолоо танилцуулаад 14 хоног хүлээлгэнэ. сайд ерөнхийлөгч 15нд уулзана гм мэдээлэлээ өгөх ёстой шүү дээ .албан ёсоор гэдэг ч шал өөр шүү

3  |  0
Z(192.82.89.207) 2021 оны 08 сарын 23

Unen boltugai

1  |  0
irgen(192.82.67.124) 2021 оны 08 сарын 23

maskaa sain zugeechee. hamraa il gargaad

2  |  0
Top