Тусгай хэрэгцээт хүүхэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг.
Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцлаа.
Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүдийг сийрүүлбэл...
БОЛОВСРОЛ:
ЭРҮҮЛ МЭНД:
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:
Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм. Энэхүү уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эцэг эхийн хүсэлтийн дагуу 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөө мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )