Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль (МҮИС) хэмээсэн хувийн сургуулийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор МУИС-ийн захиргаа идэвхтэй ажиллаж байна.
1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дагуу байгуулагдсан Монгол улсын их сургуулийн хууль ёсны үндэсний статус нь цаг тухай бүр буюу 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 72 дугаар тогтоол зэрэг Монгол улсын зохих хууль тогтоомжоор баталгаажсаар иржээ.
Монгол Улсын их сургууль өөрийн нэр болон МУИС гэсэн нэрийн товчлолоор гадаад дотоодод бүрэн танигдсан, дэлхийн 170 их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг Монгол улсын тэргүүлэх үндэсний их сургууль билээ.
МУИС-ийн монгол болон англи нэршлийг андуурагдах байдлаар зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэж хохирол учруулж байгаа юм.
Монгол Улсын Их Сургуультай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгах тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газраас МУИС-ийн шаардлагыг үндэслэлтэй хэмээн хүлээн авч зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ажээ.
Үүний зэрэгцээ МУИС нь англи нэршлийн “Mongolian National University”,“MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулан 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж байгаа болохыг баталгаажууллаа.
Мөн 2015 оны 7-р сард МУИС нь Улсын бүртгэлийн газарт хандаж, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлж МУИС-д учруулсан гэм хорыг “Иргэний хууль”-ийн 497 дугаар зүйлд заасан “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлж, “Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “Улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох улсын бүртгэлийн байгууллага хариуцан арилгана” гэж заасны дагуу арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүллээ.
МУИС нь цаашид өөрийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах бөгөөд шаардлагатай бол энэ асуудлаар Монгол улсын шүүхэд хандах болно гэж МУИС-ийн захиргаанаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 17 )
Тэгвэл МУИС англи нэршлээ л өөрчлөөч. Эхнээсээ яах гэж англиар үндэсний их сургууль гэж нэрлэсэн юм бэ? Улсын их сургууль гэж зөв орчуулж хэвшүүлэх байж дээ
Аль эрт тэгэх байсын
IH ZASAG,UNDESNI IH SURGUULI,HUMUUNLEG,HOBBY BUGD HYATAD SURGUULIUD SHUU
Энигма группын Мөнхбат гэгчийн заль мэх шүү дээ, Богд уулын зайсангийн амыг сургуулийнхаа дадлагын бааз болгоно гээд хэдэн архины гэр барьчихсан байгаа, МУИС ын нэрийг ч бас хууль бусаар ашиглаж завшиж байгаа явдалтай нөхөр дөө
мөнх гэдэг хуулийн этгээд тэдний сургуулийн бүтээгдэхүүн байх.би МУИС-н бүтээгдэхүүн миний сургууль сайн сургалттай.багш нар минь мундаг.энэ хогийн сургууль нэр хаягаа солих хэрэгтэй
Юугаа хүлээж байсийн. Аль эрт ингэх байсан ш дээ. Энэ хулхи сургууль бол багш боловсон хүчин маш муутай, ардын хүүхдүүдийг ёстой л ”хулхиддаг хамгийн том сургууль” даа.
эхлээд МУИС өөрөө сургалтын чанар нэр хүндээ сайжруул. Зах зээлийн өрсөлдөөнд ялагдчихаад гоншигнох хэрэггүй. Өөртөө дүгнэлт зөв хий.
Наад хульхи сургуулийнхаа нэрийг шүүхэд өгч яаралтай солиулаа.Ард түмний хүүхдүүдээр тоглож байгаа газар даа.Ер нь энэ сургуулийг хаах хэрэгтэй.
Ийм заль хэрэглэж хол явахгүй наадуул чинь...аяндаа унана.
Хөдөөний хүүхдүүд андуураад ордог, хөгшчүүд цагаар багшилдаг маш муу сургууль гэээд л байдаг шүү дээ. Ядаж нэрээ хурдхан солиоод хэл амнаас гарчихаач дээ. Өө бас МҮИС төгссөн бол авахгүй гэсэн яриа ч бий.
Элсэлтийн шалгалтанд унасан хүүхдийн сургууль ш тээ.
Монголын хамгийн том хувийн сургууль биш юмуу?
аль ч сургуулийн оюутан сурагчид биё дааж \nсурах хэрэгтэй
УИХ ИЙН ГИШҮҮН ж.мөнхбатын сургууль шүү дээ
Бусдын халхавчинд амьдрах гэсэн утсан чинээ улаан амьтай юмнуудын амиа тээх арчаагүй үйлдэл.
Сургалт, боловсон хүчин маш муу сургууль. Том савтай л болохоос нойлын ногоон сургууль.
зориуд ийм нэр авч худлаа үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү шүүхэд хандаж өөр нэр авахуулах хэрэгтэй дээ