132 ширхэг гарааш чөлөөлсөн талбайд дугуйн зам тавьж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгасан.

Газар чөлөөлсөн талбайд 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж тохижуулсан билээ. Тэгвэл тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам барих ажил үргэлжилж байна.

Энэхүү ажил анх 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхэлж байсан бол өнөөдөр тохижилтын ажил явагдаж байна.

​​​​​​

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.78) 2025 оны 03 сарын 13

Иймэрхүү жол бүтээн байгуулалтыг нийт хот даяар аль хэдийн хийчих байсан. Гэвч төсвийн хулгайч нар буюу коммунистууд мөнгий нь авчихсан юм.

1  |  0
Top