Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаа тул оюутнуудын нийтийн тээврийн картыг сунгах болон шинээр олгох захирамжийг Нийслэлийн боловсролын газраас танилцууллаа.
Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулна. Оюутанд зориулсан цахим төлбөрийн картыг шинэ авах үнэ 3,600 төгрөг байхаар тогтоожээ.
Их, дээд сургуульдаа элссэний дараагаар буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд оюутнууд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөх юм.
Есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулснаар 14-нөөс эхлэн их, дээд сургуулиудын захиргаа, сургалтын албаар дамжуулж, нийтийн тээвэрт зорчих цахим төлбөрийг картыг оюутнуудад олгох аж.
Сэтгэгдэл ( 1 )
9 сарын 13 нд хичээл эь эхэлнэ биз дээ, наана нь бөөгнүүлж байгаад оочирлуулж байгаад халдвар тараах гэж байна уу