ЧИНГЭЛТЭЙ: Дүүргийн онцгой комиссын 16дугаар хуралдаан цахимаар хуралдлаа

2021 оны 08 сарын 26
 
Хуралдаанаар шуурхай штабын үйл ажиллагаа, Улсын Онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Х.Алтаншагай мэдээлэл өглөө.
Мөн Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын цэгийн, болон тандалт хариу арга хэмжээний ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Лхагва танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар болон дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй тохижилт үйлчилгээний ажлын явц үр дүн, цаашид хийх ажлын талаар Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар мэдээлэл өглөө.
Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн явц, үр дүн, зохион байгуулалтын талаар мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа иргэдийг хямд, эрүүл хүнсээр хангах зорилготой хүнсний ногооны үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтад анхаарахыг даалгалаа.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг сайтар хангах, бүх сургууль цэцэрлэгийн байруудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарах, газар чөлөөлөх, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top