Энэ сарын 25-26-нд шилжих шөнө 24:49 цагт Багануур дүүргийн 4-р хороо Бүрэг эрэг гэдэг газар Хэрлэн голд автомашинтай иргэд урссан гэх дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Батжаргалаар ахлуулсан 6 алба хаагч хаягийн дагуу очиход Улаанбаатар хотын харьяат 2 иргэн Хэрлэн голын салаанд автомашинтай урсаж, живэх аюулд өртсөн байжээ.
Аврагчид цаг алдалгүй шуурхай ажиллаж, аврах завь ашиглан иргэдийн амь насыг авран хамгаалж ажилласан байна. Иймд бороо хуртай, гол мөрний усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн үед баталгаагүй зам, гарцаар дур мэдэн зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )