Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд хяналт тавьж байна

2021 оны 08 сарын 26

Ус хангамж, ариутгах татуургын хяналтаар:

Далан суваг: Нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200.0 мян/хүн, 43.5 мян/обьект, барилга байгууламж, үүнээс газрын ангиллаар үзвэл усан сангийн 89%, хот суурингийн газрын 33%, дэд бүтэц бүхий газрын 21% үерийн эрсдэлтэй газарт байгааг судалгаагаар тогтоосон байна. Мөн үерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурваст суурьшсан 2356 айл өрх, 315 байгууллага байна.

Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын далан, суваг, тунгаагуур холбогдох байгууламжуудын ашиглалтын байдлыг үзэж шалган үерийн далангийн зарим хэсгээр хог хаягдал ихтэй, далангийн орох, нэвтрэх хэсэгт хогийн цэг байрлуулсан, айл өрхүүд ахуйн хог,  бохир ус далан сувагт хаядаг, үерийн сувгийн хамгаалалтын зурваст газар олголт хийгдсэн, барилга барьсан, хашаа хайс, автозасварын ам суурилуулсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээ байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан, цахилгааны дэд станц байрлуулснаар үерт өртөх нөхцөл үүссэн зэрэг нийт 40 гаруй зөрчил дутагдал илрүүлж, улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг 2 байгууллага, ААНБ-д хүргүүлж, үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх тухай Улсын ахлах байцаагчийн 02-07-118/92 дугаартай зөвлөмжийг Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, НЗДТГ болон бүх дүүрэг,  хороодын  Засаг дарга нарт хүргүүлсний дагуу борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний 86 байршилд 192 засвар нөхөн сэргээлтийн ажлыг  гүйцэтгээд байна . Үүнд: ХУД 16-р хороо  Наадамчдын гудамж, БГД 11, 12, 21-р хороо Энхболдын зам, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлын эцэс орчмын автозамын гадаргуун ус зайлуулах шугам, Баянбүрдийн тойрог орчмын автозамын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлийн ажлыг хийж, БГД-ийн 9, 21-р хороо, 3,4-р хорооллын далан, СБД-ийн 12-р хороо Сэлбэ гол /Зуун айлын гүүрний хойд хэсэг/, СХД 5,6,23,27-р хороо Намгийн суваг, СХД-ийн 2,20-р хороо Нарангийн суваг, ЧД 12-р хороо Дэнжийн 1000-ын 2-р суваг, СХД 29-р хороо Толгойтын суваг Баруун уулын суваг нийлэх хэсгээс Эрчим хүчний гудамж хүртэл лаг цэвэрлэгээний ажлуудыг гүйцэтгэсэн.

Мөн ихээхэн усархаг бороо орсон үед Өнөр хороолол, Жуковын өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж, 21-р хороолол, Ажилчны гудамж, Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баян Монгол Соёолжийн нүхэн гарц, Замын цагдаагийн газар, Нарны гүүр зэрэг байршилд 14 насос суурилуулж, гадаргуугийн болон хөрсний усыг соруулж, хэвийн найдвартай зорчих нөхцлийг хангуулав.

Дэлхийн зөн олон улсын байгууллагын захиалгаар “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн БЗД 9-р хороонд 1066м/у, СХД-ийн 40-р хороонд 446у/м суваг, 8ш үзлэгийн худаг, 1ш тосгууртай байгууламжийг шалгаж, үүрэг даалгавар өгч бүрэн арилгуулснаар ашиглалтад хүлээн авлаа.

Цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн дараах ажлуудыг шалгалаа.

Үүнд: БЗД-ийн 17-р хороо /Шархад/ 100 хүүхдийн цэцэрлэг, ХУД–ийн 15-р хороонд 920 хүүхдийн сургууль, СБД 6-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг, СХД 10-р хороо 420 хүүхдийн сургууль, БЗД 21-р хороонд ЭМЯ-ны захиалгаар 50 ортой эмнэлэг, ЧД 14-р хороо 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг, БГД-ийн 4-р хороо 164-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөл, ЧД 16-р хороо 150 ортой 296-р цэцэрлэг, СХД 37-р хороо 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, БГД 9-р хороо 640 хүүхдийн дунд сургуулийн барилга, БЗД-ийн 9, 17, 19, 22, 24-р хорооны нийт 350 айлд суурилуулсан бохирын цооног, СХД-ийн 7, 8, 9-р хорооны айл өрх, албан байгууллагыг /67-р сургууль, 117-р цэцэрлэг/ төвлөрсөн шугамд холбох 600у/м дулаан, 250 у/м бохирын шугамын ажил, “Гэр хорооллын шинэ төлөвлөлт төсөл”-ийн хүрээнд ЧД-ийн 7, 8, 9, 10, 11-р хороодын 150 айлын халаалт, бохирын цооногийг сайжруулах ажил, ХУД-ийн 2, 3-р хороо Нэхмэлийн шар байр орчмын дахин барилгажуулах төслийн ариутгах татуургын 560у/м шугамын ажил, нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж, биелэлтийг 100% хангуулсан болно.

Дулаан хангамжийн хяналтаар:

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл GRCF2 W2”-ийн хүрээнд СХД-н 15,14,13,12-р хороо 1-р хорооллын Хар хорин захын уулзвараас Саппоро-н уулзвар хүртэл 2Ø400мм, 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-1 (Тк-824 цэгээс Тк-838 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 763 хос.м дулааны шугам /LOT-1/) барилга угсралтын ажил 56%-тай, СХД-н 29,17,16-р хороо Москва хорооллоос 1-р хорооллын Хархорин захын уулзвар хүртэл 2Ø400мм, 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-2 (Тк-838 цэгээс Тк-844 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 1046 хос.м дулааны шугам /LOT-2/) 54.3%-тай, БГД 10-р хороолол 5,6-р хороонд 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-1 (Тк-807 цэгээс Тк-817 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 810 хос.м дулааны шугам /LOT-3/) 55.2%-тай, Хан-Уул дүүрэг 15-р хороо Их Наяд плаза баруун талаар шинээр хийгдэж байгаа ДХ-1226 цэгээс ДХ-589  дугаар цэг хүртэл 5в-12а магистралийн холбоос шинээр 2Ø600 мм голчтой дулааны  шугам шинээр татах ажил 43.3%-тай тус тус үргэлжилж байна Дээрх ажлуудад  байнгын хяналт тавьж, замын болон зорчих хэсэг, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж, төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэхийг үүрэг болгов. Шалгалтыг шат дараалалтай, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

Цахилгаан эрчим хүчний хяналт:

Дэлхийн зөн олон улсын байгууллагын захиалгаар “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн БЗД 9-р хороонд 1066м/у, СХД-ийн 40-р хороонд 446у/м суваг, 8ш үзлэгийн худаг, 1ш тосгууртай байгууламжийг шалгаж, үүрэг даалгавар өгч бүрэн арилгуулснаар ашиглалтад хүлээн авлаа.

Цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг хяналт шалгалтад хамруулав. Үүнд: БЗД-ийн 17-р хороо Шархад-д 100 хүүхдийн цэцэрлэг, ХУД–ийн 15-р хороонд 920 хүүхдийн сургууль, СБД 6-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг, СХД 10-р хороо 420 хүүхдийн сургууль, БЗД 21-р хороонд ЭМЯ-ны захиалгаар 50 ортой эмнэлэг, ЧД 14-р хороо 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг, БГД-ийн 4-р хороо 164-р цэцэрлэгийн 150 ортой өргөтгөл, ЧД 16-р хороо 150 ортой 296-р цэцэрлэг, СХД 37-р хороо 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, БГД 9-р хороо 640 хүүхдийн дунд сургуулийн барилга, БЗД-ийн 9, 17, 19, 22, 24-р хорооны нийт 350 айлд суурилуулсан бохирын цооног, СХД-ийн 7, 8, 9-р хорооны айл өрх, албан байгууллагыг /67-р сургууль, 117-р цэцэрлэг/төвлөрсөн шугамд холбох 600у/м дулаан, 250 у/м бохирын шугамын холболтын ажил, “Гэр хорооллын шинэ төлөвлөлт төсөл”-ийн хүрээнд ЧД-ийн 7, 8, 9, 10, 11-р хороодын 150 айлын халаалт, бохирын цооногийн ажил, ХУД-ийн 2, 3-р хороо Нэхмэлийн шар байр орчмын дахин барилгажуулах төслийн ариутгах татуургын 560у/м шугамын ажил, нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж, биелэлтийг 100% хангуулсан болно.

      Дулаан хангамжийн хяналтаар:

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл GRCF2 W2”-ийн хүрээнд СХД-н 15,14,13,12-р хороо 1-р хорооллын Хар хорин захын уулзвараас Саппоро-н уулзвар хүртэл 2Ø400мм, 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-1 (Тк-824 цэгээс Тк-838 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 763 хос.м дулааны шугам /LOT-1/) барилга угсралтын ажил 56%-тай, СХД-н 29,17,16-р хороо Москва хорооллоос 1-р хорооллын Хархорин захын уулзвар хүртэл 2Ø400мм, 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-2 (Тк-838 цэгээс Тк-844 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 1046 хос.м дулааны шугам /LOT-2/) 54.3%-тай, БГД 10-р хороолол 5,6-р хороонд 2Ø500мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил багц-1 (Тк-807 цэгээс Тк-817 цэг хүртэл 2Ø600 мм-ийн 810 хос.м дулааны шугам /LOT-3/) 55.2%-тай, Хан-Уул дүүрэг 15-р хороо Их Наяд плаза баруун талаар шинээр хийгдэж байгаа ДХ-1226 цэгээс ДХ-589  дугаар цэг хүртэл 5в-12а магистралийн холбоос шинээр 2Ø600 мм голчтой дулааны  шугам шинээр татах ажил 43.3%-тай тус тус үргэлжилж байна Дээрх ажлуудад  байнгын хяналт тавьж, замын болон зорчих хэсэг, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж, төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүүжий(202.179.21.243) 2021 оны 08 сарын 26

2-р зурагт байгаа дулааны шугамд хэт шахаж барилга барьсан байна. Шугамд засвар үйлчилгээ хихэд хүндрэлтэй юм байна.Эрчим хүчний шугамын хамгаалалтын зурвас гэж алга даа?\n

0  |  0
Top