БАЙР СУУРЬ: Танхимын хичээлийг эцэг эхчүүд дэмжиж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Наймдугаар сарын 4-ний өдөр болсон Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хослосон хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гаргасан.

Хослосон сургалтыг яваандаа танхимын сургалт руу шилжүүлнэ гэж мэдээлсэн. Харин Эрүүл мэндийн яамнаас коронавирусний дельта хэлбэрийн халдварын оргил үе энэ есдүгээр сард тохионо гэж үзэж байгаа.

Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор танхимын сургалтыг дэмжиж байгаа эсэх талаар эцэг эхчүүдээс санал бодлыг нь тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн иргэн Б.Ариунзаяа:

-Хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүйг бодоод сургуульд нь явуулмаар байна. Манай бага хүү нэгдүгээр ангид ороод үсгээ ч үзэж дуусаагүй байхад сургууль нь хаагдсан. Уншиж бичихээ ч бүрэн сурч чадаагүй хүүхдүүд ирээдүйд улсаа яаж хөгжүүлэх юм бэ. Тиймээс танхимаар хичээллэхийг дэмжиж байгаа.

Чингэлтэй дүүргийн иргэн А.Мандалбаатар:

-Цахимаар хоёр жил хичээллэээд ямар ч шийдвэр гарсангүй. Одоо танхимаар хичээл орохыг нь зөв гэж бодож байна. Ирээдүйд хүүхдүүдэд өөрсдөд нь л хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Нямсүрэн:

-Танхимаар хичээл орвол мэдээж хүүхдээ явуулна. Хоёр жил цахимаар хичээл ороход хичээлээ хийсэнгүй. Ажилтай учраас өдөржин хажууд нь хамт байж чадахгүй. Орой гэртээ ирэхэд бие дааж хичээлээ огт хийгээгүй хэцүү байлаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Гэрэлт-Од:

-Танхимаар хичээллэхийг дэмжиж байна. Бид цар тахалтайгаа дасан зохицоод амьдрах ёстой. Мэдээж эрсдэл өндөр байгаа, хичээл ороод эхлэхэд өвчин гарах нь ойлгомжтой ч хүнд хөнгөнөөс нь шалтгаалаад арга хэмжээг нь сайн аваасай л гэж бодож байна.

Баянгол дүүргийн иргэн Б.Гантуяа:

-Миний хувьд бага ангид суралцдаг хоёр хүүхэдтэй. Танхимын хичээлийг хувьдаа дэмжихгүй байна. Яагаад гэвэл 13-с дээш насны хүүхдүүд бол вакцин хийлгүүлсэн болохоор зөвшөөрч байгаа байх.

Харин над шиг бага ангийн, вакцинд хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүдтэй хүмүүст маш эрсдэлтэй санагдаж байна. Хэрвээ хүүхдүүд ангиасаа халдвар авчихвал, эцэг эхчүүд хүүхдээ авч эмнэлэгт хэвтэх гээд ажил хийх боломжгүй болно шүү дээ. Насанд хүрсэн хүмүүс бол маскаа зүүгээд халдвар хамгааллаа хангаад байж чадаж байгаа. Харин бага ангийн хүүхдүүд тэгж чадахгүй. 

Бэлтгэсэн: Б.Цэлмүүн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BID(66.181.160.56) 2021 оны 08 сарын 26

12 NASNAAS DOOSHXI XUUXDUUD VAKTSIND XAMRAGDAAGUI MASH ERSDELTEI. MASH XUND TUSAX MAGADAL ONDOR BAINA. UUNIIG BODSON UU BOLOVSROLIIN SAID GUAI. GANTUYAGIIN SANAL MASH ZUV SHUU DEMJIJ BAINA

0  |  0
зочин(103.242.47.14) 2021 оны 08 сарын 26

Танхимаар хичээллэх дөв боловч ЭМЯ-ны мэдээлэл чинь айлгаад байна Олон нялх хүүхдүүд яапаг бол Мургуулийн хүүхэд гэдэг чинь нэг ханиад хүрэхэд хэдэн зуугаар нь дамжуулан түгээх болно Гадуур бол хэний ч хяналтгүй г хоисон хориогүй явж л тараана шүүдээ

0  |  0
Эцэг эхийн санаа(66.181.160.100) 2021 оны 08 сарын 26

Гантуяа зөв ярьж байна .гэхдээ гэртээ хичээллэх боломжгүй бол бас хэцүү бага ангийг санал аваад танхимаар оръё гэсэнийг оруулж цахимаар ижил сэдэв программаар улсын хэмжээнд 1.2.3.4.5 р ангийн нэгдсэн нэг программаар явуулж байгаад танхимдаа шилжээд явах тал нь ямар бол бага анги дархлаа муутай шүү дээ

0  |  0
Top