"Алдарт" МҮИС ТББ-ын статус ашиглаж татвараас зугтаадаг уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Монголын үндэсний их сургуулийг Монгол Улсын их сургуультай андуурч элсдэг тохиолдол нэлээд гарч байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.08.26/ мэдээлэлдээ дурдсан.

Тэрбээр "Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр элсэлт авч байгаа нь луйвар. Бид энэ нэрийг буцааж авна. МҮИС гээд товчлохоор хөдөө орон нутгийн оюутнууд Монгол Улсын их сургуульд ороод байна уу, Монголын үндэсний их сургуульд ороод байна уу гэдгээ ялгахгүй төөрөгдөл үүсч байгаа юм. Иймд бид "Монголын үндэсний" гэдэг нэрээ буцааж авна. 

Одоо их дээд сургуулийн асуудлыг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөлд хувийн их, дээд сургууль "Монголын үндэсний" гэдэг нэршил авахыг хориглосон заалт оруулна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Монголын үндэсний их сургууль нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 салбар сургууль 80 гаруй мэргэжлээр 11000 оюутан, 500 гаруй багш, ажилтантай.

Маш олон оюутан элсүүлж, сургалт явуулдаг атал төрийн бус байгууллагын статустай байгаа нь татвараас зугтах гэсэн оролдлого ч байж мэдэх юм. Харин ижил түвшинд буюу их сургууль гэсэн статустай үйл ажиллагаа явуулж байгаа Отгонтэнгэр, Их засаг зэрэг их сургууль хариуцлагатай хувьцаат компани гэсэн статустай үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тус сургуулийг тойрсон балаг дуусахгүй. Тухайлбал, бэлтгэл офицерын үнэмлэхтэй төгсгөнө хэмээн элсэлт авч байсан удаа бий. Хүчний байгууллагад ажиллах хамгийн эхний шалгалт нь офицерын үнэмлэх байдаг. Гэтэл энэхүү цэргийн зэрэг цолыг Монголын үндэсний их сургууль хэмээх дээд боловсрол олгох хувийн хэвшил оюутнууддаа амлаж байв. Үүнээс гадна өнгөрсөн 2015 онд тус сургууль Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн газарт өргөтгөлийн барилга барихаар оролдож, эмч сувилагч нар нь газраа өгөхгүй хэмээн гадаа хонож байсан удаатай юм.

Ийм энгийн жишээнээс л Монголын үндэсний их сургууль нэршил, санхүү эдийн засгийн бүхий л талаараа асуудалтай аж.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(188.32.5.210) 2025 оны 03 сарын 13

Нилээн том хүмүүсийн халхавчинд явдаг бх.

1  |  0
зочин(202.179.27.8) 2025 оны 03 сарын 13

Онгоцны нисэгч бэлдэнэ гэдэг нь бүр аймшигтай.

2  |  0
Зочин(202.126.88.199) 2025 оны 03 сарын 13

Энэ хогийн сургуулийг татан буулгаачээ.

4  |  0
Bek(122.201.22.42) 2025 оны 03 сарын 13

Bi ene surguulid 3 jil bagshilsan namaig bagshilj bxad tsalingaa deer uyeniinx shig kassand ochirloj avdag bsan bi exni jil tsalingaasai niigmiin daatgal tolooguie amraltiin mongo gej unxeer gomdmoor yum avj bsan tged bid naraas tengeriin shaardlaga taviuldag

1  |  0
Иргэн(59.153.114.232) 2025 оны 03 сарын 13

онгоцны нисгэгчийн ангид нь орох санаатай бсан юмсан. Аз таарвал шүдний эмчийн давхар мэргэжилтэй болох блаа

1  |  0
mnbvc(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Маш их андуурдаг муис тэй

4  |  0
иргэн(66.181.161.62) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ хулхидаж мөнгө угаадаг газар байсаар л байх уу. Бүрмөсөн хаахгүй бол луйвар зогсохгүй

4  |  0
zochin(124.158.120.154) 2025 оны 03 сарын 13

balai novshuudiig surguuliig ni tatan buulgah heregtei

4  |  0
Top