“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоохоор ажиллаж байна. Төрийн байгууллагууд харилцан гэрээ байгуулж мэдээлэл солилцож байгаа арга, хэлбэрийг халж мэдээллийн технологид суурилсан, хялбар, шуурхай мэдээлэл солилцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлсэн хур системийг ашиглан ЖДҮҮЭ-ийн цахим системийг ашиглалтад орууллаа.
Аж ахуйн нэгж, байгууллагууд www.burtgel.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авна.
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-д үйлчилгээгээ холбосон тул www.e-mongolia.mn-ээс үйлчилгээ авах боломжтой.
"Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэгчдэд тодорхойлолт олгох" төрийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй.
Энэхүү цахим систем нэвтэрснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасна. Ингэснээр, төрийн үйлчилгээ иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрч байна. Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Chatbot” системийг нэвтрүүлээд байна.
Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нь шууд болон шууд бус маш олон эерэг нөлөөтэй. Тухайлбал, цахимаар үйлчилгээ авахад 5 минутын хугацаа зарцуулдаг бол уламжлалт хэлбэрээр үйлчилгээ авахад замын түгжрэл, үйлчилгээний дараалалд зогсох зэрэг хугацааг тооцоход дунджаар 2 цаг 30 минут болно.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тодорхойлолт олгох төрийн үйлчилгээг цахимаар авахын тулд та дараах зүйлсийг анхаарна уу.
1. Тухайн аж ахуй нэгж нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй байх;
2. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг www.E-balance.mof.gov.mn сайтад илгээн баталгаажуулсан байх;
3. ЖДҮҮДТХуулийн 7.1-д заасан үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрлөөс бусад үйл ажиллагааны чиглэл эрхэлдэг бай
Сэтгэгдэл ( 0 )