Газрын тосны бүтээгдэхүүн хадгалахтай холбоотой 42 зөрчил илрүүлжээ

2021 оны 08 сарын 30

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Шалгалтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг 3 агуулах, 35 автоцистернд үзлэг шалгалт хийж, 42 зөрчлийг илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулж бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага, мэдэгдлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 30

Дан зөрчил. Яана даа коммунистууд аа? Аан?

0  |  0
Top