ТЦА: 10 хүртэлх насны хүүхдээ ганцааранг нь явуулж байгаа эсэхийг хянана

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

2021-2022 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2021.08.31/ хүргэлээ. 

Ингэхэд маргааш сургууль орчмын гарцууд дээр Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн хүүхдээ аюулгүй тээвэрлэж буй эсэхийг хянах юм. 

Эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг гэр ойрхон гэх шалтгаанаар ганцааранг нь явуулах, сургуулийнх нь гадаа буулгах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Үүнийг цагдаа хянаж, хүүхдээ сургуульд нь хүлээлгэж өгөх, тарах үед нь гараас нь хөтөлж авч байх шаардлага тавих аж. Мөн Тээврийн цагдаагийн албанаас "Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая" уриалгыг дэвшүүлж байгаа аж.

Сануулахад, өнгөрсөн 2019 оны есдүгээр сард улсын хэмжээнд 59 хүүхэд гэмтэж, долоон хүүхдийн амь хохирсон байна. Харин 2020 оны есдүгээр сард таван хүүхдийн амь нас хохирч, 96 хүүхэд хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top