Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон яамны холбогдох албан хаагч, төслийн зохицуулагч нар оролцож, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хуулийг сурталчлах, олон нийтэд хүргэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татварын хэмжээг тогтоож байгаад дэмжлэг үзүүлэх, тэдэнд сургалт зохион байгуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь орон нутгийн засаглалтай холбоотой шинээр баталсан хуулиудын хэрэгжилтийг хангах, бэлчээрийн хамгаалалт удирдлага, зүй зохистой ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах зорилготой юм.
Сэтгэгдэл ( 0 )