Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12-р ангийг долоон сурагч суралцаж, төгссөн байна.
Эдгээр хүмүүжигч сурагчдаас зургаа нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагджээ. Улмаар Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авсан талаар ШШГЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Шоронд сууж байсан хүн багшийн их сургуульд ороод, энэ арай бишээ