Төрийн ордны үүдэнд гурван сар суулт хийсэн С.Цэвээнд хоёр өрөө байр өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Төрийн ордны баруун хаалганы дэргэд гурван сар суулт хийсэн өндөр настан С.Цэвээнийг өнөөдөр /2021.09.02/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр С.Цэвээн гуайд хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн байна.

Тэрбээр баярласан сэтгэдлээ илэрхийлэхдээ “Төр улс маань сайхан шийдвэр гаргаж биднийг баярлууллаа. Төрийн ордны үүдэнд гурван сар суухдаа их юм бодлоо. Хэлмэгдсэн асуудал надад гарсан. Үүнийг маань цагаатгаж, хоёр өрөө байр өглөө. Үүнээс илүү цагаатгал, баяр баясал гэж байхгүй.

Анх төрийн ордны үүдэнд сууж байхад хотын дарга ирээд “Таныг хараад өрөвдөж байна. Өндөр настай хүн олон хоног суулаа. Тантай уулзана гэж байсан. Өнөөдөр уулзаж мартахааргүйгээр баярлууллаа.  Миний үр хүүхэд үүнийг цаашаа уламжлаад авах байх” гэлээ.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
140(192.82.76.41) 2021 оны 09 сарын 03

Болж дээ. Өдөр бүр хажуугаар нь өглөө орой 2 өнгөрөхөдөө сэтгэл их өвддөг байлаа. Энэ хөгшний мөнгийг луйвардсан хүн одоо юу боддог болоо... тэр мөнгө нь хоол болсон болов уу.

1  |  0
Top