Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 95 жилийн түүхийг бичилцэж яваа бүтээн байгуулалтын салбарынхан жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн сүүлийн өдрүүдийг “Барилгачдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэн ирсэн.
“Барилгачдын баяр”-аар салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, "Барилагчдын талбай"-д бүтэн жилийн хугацаанд тугийг нь мандуулан, алдаршуулдаг уламжлалтай.
Ковид цар тахалын улмаас цахим байдлаар 2021 оны шилдэг 12 аж ахуйн нэгжийг шалгарууллаа.
Талбайд туг мандуулах ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан шагналыг гардуулсан юм.
Нээлтийн арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, мөн БХТ -ийн захирал Ц.Амарсанаа болон холбогдох албан тушаалтнуудын төлөөлөл биечлэн оролцож, цахимаар нийт барилгын салбарынхандаа мэнд дэвшүүллээ.
Ийнхүү 2021 оны барилгын салбарын шилдэг 12 аж ахуй нэгжийг алдаршуулан дуудаж, “Баганат өндөрлөг” бүхий цом, өргөмжлөлийг гардуулан, тугаа мандууллаа.
Барилга угсралтын чиглэлээр
Инженерийн шугам сүлжээний чиглэлээр
Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр
Зураг төслийн чиглэлээр
Сэтгэгдэл ( 0 )