Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотын “Шахтер” цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2021.09.02/ эхэллээ.
Тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөх бөгөөд довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.
Манай Улсаас тус тэмцээнд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 35, 63 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газраас 2, Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газраас 1, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 1, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 2 алба хаагч оролцож байна.
Тэмцээний эхний өдөр “Довтолгооны шат”-ны төрлөөр эхэлсэн бол 9 дүгээр сарын 03-ны өдөр “Саадтай 100 метр”, 9 дүгээр сарын 05-ны өдөр “Байлдааны тархалт”, 9 дүгээр сарын 10-ны өдөр “4х100 метр”-ийн төрлөөр үргэлжлэх юм.
Довтолгооны шатны төрлийн тэмцээний шүүгчдийн багийн дарга, ерөнхий шүүгчийн орлогч шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Сэтгэгдэл ( 0 )