КОВИД: Зургаан хүн нас барж, 3175 хүн эдгэрчээ

2021 оны 09 сарын 06

ЭМЯ-аас өнөөдөр /2021.09.06/ өгч буй мэдээллээр сүүлийн 24 цагт архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гурван эмэгтэй, гурван эрэгтэй нас барсан байна. Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 3175 хүн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 18.941 хүн эмчлүүлж байгаагийн 255 нь нэн хүнд гэсэн оноштой байна..

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-12.473
  • Хүндэвтэр-4817
  • Хүнд-1396
  • Маш хүнд-255

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2651 нь хүүхэд байгаа бол 651 нь жирэмсэн эх байна.

 

 

Top