Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвслээс гамшигт тэсвэртэй дэд бүтцийн чиглэлээр залуучуудын оюун ухааныг сорьж, ирээдүйн өөрчлөлт гаргагчдыг татан оролцуулах, урам зориг өгөх, идэвхжүүлэх зорилгоор “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг төсөөлөх нь” олон улсын уралдааныг зарлаж байна.
Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан уг тэмцээнийг албан ёсоор 2021 оны 8 дугаар сарын 12–ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд бүх үндэстний 15-32 насны залуучууд гэрэл зураг, анимейшн, комик, яруу найраг, богино өгүүлэл хэлбэрээр “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц”-ийн талаарх санаагаа хуваалцах юм.
Уралдааны ялагчийн бүтээлийг мөнгөн шагнал буюу 1,800 ам доллароор шагнаж, “COP 26”-ын хуралд бүтээлийг нь олон нийтэд үзүүлэх боломжийг олгоно.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )