ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны шаардлагын дагуу Ажлын хэсэг байгуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байна. Тиймээс холбогдох дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэсэн байна.

Өнөөдрийг хүртэл ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль огт байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй аж. Тиймээс журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ.

Цаашид дээрх хоёр журмыг шинээр баталсан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна.

Тиймээс өнөөдрийн НИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ендер настан(139.5.216.82) 2021 оны 09 сарын 07

Ядуурал арилсан цагт ТYЦ-ний цаг vе енгерне.Харин енеедер бол олон зуу мянган хvн ТYЦ-ээр амьдарч байна.ТYЦ-ийг стандартад нийцvvлэх гарцыг олж олон хvнийг амьдралаар нь дэмжих естой.Тvvнээс биш юу юугvй устгах,Цаг vеэ енгереесен гэж амьдрал мэдэхгvйгээр хэт цамаархах нь ядарсан хэсгийгээ элгээр нь мелхvvлнэ гэсэн vг.Дэлхий дээр хотдоо,хотынхоо тевд тvц,мухлаггvй ямар улс орон хаана байгаа юм.

0  |  0
Баяр(192.82.73.58) 2021 оны 09 сарын 07

ТҮЦ -йин цаг үе нь өнгөрсөн. Буулга.

0  |  0
Top